Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард аймгийн ихэнх нутгаар 0,1 – 5,5 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Цахир, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 - 3,5 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, ӨндарУлаан, Цахир сумдын нутгаар 6,0 - 11,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 - 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн Хангай, Чулуут, Булган, Цахир сумдын нутгаар 16,0 – 21,0 градус, бусад нутгаар 10,0 - 15,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Чулуут, Төвшрүүлэх, Хангай, Булган, Цахир сумдын нутгаар 0,7 - 2,0 градус хүйтэн,, бусад сумдын нутгаар 0,3 – 2,7 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир, Жаргалант, Хангай сумын нутгаар 13,0 - 15,0 градус, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 26,0 -30,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 25,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Цахир сумдын нутгаар 18,0 – 22,0 градус, сумдын нутгаар 12,0 - 16,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0 - 70,3 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт сумын нутгаар 70,3 мм , хамгийн бага нь Хангай суманд 0,0 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Батцэнгэл, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 18 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр бүх сумдын нутгаар 2 -14 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын эхний арав хоногийн Хангай суманд 7 см, нягт 0,18 г/см3 бусад сумдад цасны дундаж өндөр 0-1 см, тарлантсэн цасан бүрхүүлтэй байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Чулуут, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Булган, сумдын нутгаар цасан бүрхэцгүй байсан байна.Сарын дунд арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Төвшрүүлэх,Цэцэрлэг, Хангай, Өлзийт , Эрдэнэбулган, Хотонт сумдын сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан /4 – 8 см, дундаж нягт 0,11 – 0,32 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 1- 3 см байв.Сарын сүүлийн арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 30 гаруй хувь нь цасан бүрхэцтэй байлаа. Төвшрүүлэх, Хангай, Эрдэнэбулган, Хотонт сумдын сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0 – 5 см, дундаж нягт 0,21г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, тарилга хийх, туулга өгөх, сааль сүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байв. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа